Нохойд зориулсан pub нээжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Нохойд зориулсан pub нээжээ

Их Британы Ньюкаслт дэлхий дээр хамгийн анхны нохойд зориулсан pub нээлээ.

Хүний хамгийн дотно нөхөр нохой энэ pub-д тусгай хоол идээд зогсохгүй зөвхөн нохойд зориулан исгэсэн шар айраг ууж болох гэнэ. Их британичууд өөрсдөө шар айраг уухаар  pub-д орохдоо хайртай нохойгоо гудамжинд үлдээхдээ санаа нь ихэд зовнидог байсан тул Өмнөд Госфорт хотод анхны нохойд зориулсан pub нээсэн аж. Хотын оршин суугчид нохойтойгоо хамт орж суух pub-тай болсондоо ихэд баяртай байгаа юм.

Brandling Villa pub-ийг байгуулсан эзэд нь нохой тав тухтай орчинд амарч болохоос гадна нохойд зориулсан шар айраг нь шим тэжээлтэй гэж ярьжээ. Цаашид энэ pub хүрээгээ тэлж, өөр хотуудад салбараа нээх төлөвлөгөөтэй байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж