Halle Berry удахгүй хуримаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Halle Berry удахгүй хуримаа хийнэ

Холливиудын жүжигчин Halle Berry хэдэн өдрийн өмнөөс зүүж эхэлсэн бөгж нь  Америкийн хэвлэл мэдээллийнхний нүдэнд өртөж эхэллээ. Түүний зүүсэн бөгжийг сүй тависан бөгж хэмээн хэвлэлийнхэн таамаглаж байв. Харин одоо энэ таамаглал үнэн болж жүжигчин бүсгүй тун удахгүй  Olivier Martinez–тай хуримаа хийх гэж байна.  Halle  Olivier–т итгэж түүнийг насны ханиа гэж сонгосон гэжээ.

Halle Berry өмнө нь хоёр ч удаа гэрлэсэн бөгөөд дахин гэрлэхгүй хэмээн мэдэгдэж байсан ч түүний энэхүү бодлыг франц залуу эвдэж чадлаа. Хамгийн гол нь Olivier охиных нь зүрх сэтгэлийг татаж чадсан байна. Нала охин ирээдүйн аавтайгаа сайн ойлголцдог. Түүнийг ээжтэйгээ хамт байхад дуртай байдаг гэнэ. Өнгөрсөн зул сарын баярын үеэр Olivier Martinez жүжигчин бүсүйгээс өвдөг сөхрөн гэрлэхийг гуйсан ба Halle-гийн хуруунд "Gurhan"-ы маргад эрдэнийн чулуун бөгж зүүж чаджээ. Halle Berry-ийн охинд ч энэ гэрлэлт таалагдах нь ойлгомжтой.

Eagle news TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж