
Halle Berry өмнө нь хоёр ч удаа гэрлэсэн бөгөөд дахин гэрлэхгүй хэмээн мэдэгдэж байсан ч түүний энэхүү бодлыг франц залуу эвдэж чадлаа. Хамгийн гол нь Olivier охиных нь зүрх сэтгэлийг татаж чадсан байна. Нала охин ирээдүйн аавтайгаа сайн ойлголцдог. Түүнийг ээжтэйгээ хамт байхад дуртай байдаг гэнэ. Өнгөрсөн зул сарын баярын үеэр Olivier Martinez жүжигчин бүсүйгээс өвдөг сөхрөн гэрлэхийг гуйсан ба Halle-гийн хуруунд "Gurhan"-ы маргад эрдэнийн чулуун бөгж зүүж чаджээ. Halle Berry-ийн охинд ч энэ гэрлэлт таалагдах нь ойлгомжтой.
Eagle news TV