Бурхан хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Бурхан хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Өвөрхангай аймгийн Харин хорин сумын Эрдэнэзуу хийдээс бурхны эд өлгийн зүйл алдагдсан гэх хэргийг  УМБГ-т  шалгаж  байгаа.  Түүхийн хосгүй үнэт дөрвөн бурхан, алтан шармал 17 бурхан,  нийт 23 ширхэг бурхан, шашны эд өлгийн зүйл алдагдсан болохыг Эрүүгийн цагдаагийн газар бусад холбогдох албадууд болон БСШУЯ-тай хамтран хийсэн  шалгалтаар илрүүлж,   хэрэгт уг хийдийн сан хөмрөгчид болон удирдлагуудыг шалгасан юм. Эх сурвалжийн мэдээлснээр 2003-2004 оны үед гарсан уг хэргийг тус  хийдийн сан хөмрөгч Н.Баяраа үйлдсэн болох нь тогтоогджээ.  Тэрбээр Өвөрхангай аймгийн төвд “Тансаг” нэртэй шашны эд өлгийн зүйл болон эртний эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг С.Энхтайван гэгчтэй хамтран үйлдсэн байна. Тэд  бурхадыг Эрдэнэзуу хийдээс хулгайлан, Хятадын иргэн Л гэгчид зарж борлуулсан гэдгээ байцаалтын үед хүлээсэн аж. Хятадын иргэн  Л нь  бурхадыг авч,  ижилхэн бурхныг хуурамчаар  үйлддэг байжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж