Хоёр хүний амь хөнөөсөн этгээдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Хоёр хүний амь хөнөөсөн этгээдийг баривчилжээ

Дорнод аймгийн төв Хэрлэн суманд хоёр хүний амийг хэрцгийгээр хөнөөгөөд зугтсан онц ноцтой хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар  сарын 25-ны өглөө 04.00 цагийн үед гарсан  юм. Тэрбээр хоёр хүний амь хөнөөж, хэргийн газраас зугтсан байна. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газар, Аймгийн цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллаж, Сүхбаатар аймгийн харьяат Н.Аззаяа гэгч 23 настай залуу үйлдсэн болохыг нь тогтоожээ. Талийгаач эмэгтэй тус аймгийн Хэрлэн сумын  Долмачойлин хийдийн хашаан доторх ТҮЦ-ийг ажиллуулдаг байжээ.  Хэрэгтэн гэмт хэргээ үйлдээд гарахдаа ТҮЦ-д гал тавьсан  байна. Галын дуудлагын дагуу үзлэг хийхэд зүрхэн тус газраа хоёр удаа хутгалуулсан эмэгтэйн цогцос олджээ. Улмаар хэргийн газраа 30-50 метрийн зайд мөн зүрхэн тус газраа хутгалуулж нас барсан эрэгтэйн цогцос олдсон байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж