Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга П.Очирбат, Ч.Дашдэмбэрэл нарыг өнөөдөр хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. 

АИХ-ын депутатын хувьд Үндсэн хуулийн эх барилцсан энэ хоёр эрхмийн нэг нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, нөгөө нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албыг хашиж байсан хүн билээ. Тэд АИХ-ын депутатууд Ардчилсан Үндсэн хуулийг батлалцаж байсан тухай дурсан ярилцсан юм. Дараа нь Д.Баттулга тэдэнд дурсгалын зүйл гардууллаа.
Эх сурвалж: www.president.mn