Т.Батцэцэг “Манжуурын мисс” болов

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Т.Батцэцэг “Манжуурын мисс” болов

ӨМӨЗО–ны Манжуур хотноо жил бүр зохион байгууллагддаг “Манжуурын мисс 2012” тэмцээн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16–28–ны  өдрүүдэд найм дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн юм.

“Манжуурын мисс 2012”  тэмцээнд Монгол улсаас нийт 15, БНХАУ –аас  14, ОХУ-аас 30 бүсгүйчүүд тус тус эх орноо төлөөлөн оролцож, оюун ухаан, авьяас  чадвар, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлджээ. 

“Манжуурын мисс 2012” тэмцээний тэргүүн миссээр Монгол улсаа төлөөлөн оролцсон  “Шилмэл Загварын Ордон”-ы модель, Мисс Монголиа-2010 тэмцээний дэд байрын шагналт, Азийн супер модель Т.Батцэцэг тодорлоо.

Мисс Төрбатын Батцэцэг нь “Шилмэл загварын ордон”-ы модель бөгөөд анх 2007 оноос загварын гараагаа эхэлжээ. Тэрбээр “Asian Super Model – 2010” олон улсын тэмцээнээс “Asian Super model” шагнал, “Miss Mongolia – 2010” тэмцээний “Дэд Мисс” шагнал, “Краса Бурятия – 2010” олон улсын тэмцээний “Краса Байкала -2010” гранпри шагнал, “Goyol 2012” тэмцээний “Kerasys-н нэрэмжит Шилдэг загвар өмсөгч” шагналыг тус тус хүртэж өөрийн гоо үзэсгэлэн авьяас чадвараараа богино хугацаанд өөрийгөө таниулж чадсан чадварлаг моделийн нэг юм.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж