“Манжуурын мисс 2012” тэмцээнд Монгол улсаас нийт 15, БНХАУ –аас 14, ОХУ-аас 30 бүсгүйчүүд тус тус эх орноо төлөөлөн оролцож, оюун ухаан, авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлджээ.
“Манжуурын мисс 2012” тэмцээний тэргүүн миссээр Монгол улсаа төлөөлөн оролцсон “Шилмэл Загварын Ордон”-ы модель, Мисс Монголиа-2010 тэмцээний дэд байрын шагналт, Азийн супер модель Т.Батцэцэг тодорлоо.
Мисс Төрбатын Батцэцэг нь “Шилмэл загварын ордон”-ы модель бөгөөд анх 2007 оноос загварын гараагаа эхэлжээ. Тэрбээр “Asian Super Model – 2010” олон улсын тэмцээнээс “Asian Super model” шагнал, “Miss Mongolia – 2010” тэмцээний “Дэд Мисс” шагнал, “Краса Бурятия – 2010” олон улсын тэмцээний “Краса Байкала -2010” гранпри шагнал, “Goyol 2012” тэмцээний “Kerasys-н нэрэмжит Шилдэг загвар өмсөгч” шагналыг тус тус хүртэж өөрийн гоо үзэсгэлэн авьяас чадвараараа богино хугацаанд өөрийгөө таниулж чадсан чадварлаг моделийн нэг юм.