Америк цэргүүд алагдсан иргэдийг “доромжилжээ”

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Америк цэргүүд алагдсан иргэдийг “доромжилжээ”

АНУ-ын тэнгисийн цэргийн дүрэмт хувцастай дөрвөн этгээд амиа алдагсан иргэдийн цогцос руу шээж, доромжилж буй бичлэг лхагва гаригаас эхлэн TMZ болон YouTube вэб сайтуудаар цацагдсан байна. Бичлэгт тэдгээр этгээдүүд “Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй, хөгшөөн” , “Бичиж байна уу?”, “Алтан шүршүүр шиг байгаа биз” гэхчилэн ярилцаж байгаа нь бичигджээ. 39 секундын уг бичлэгт тэдгээр хүмүүсийг хэн хороосон, доромжилж буй этгээдүүд хэн болох нь тодорхойгүй байгаа юм.

Бичлэгийг шалгасан АНУ-ын тэнгисийн цэргийн нэгэн албан тушаалтан тэдгээр цэргүүдийн барьж буй 30 калибрын буу, хамгаалалтын малгай зэргээс харвал мэргэн буучид байсан гэж тодорхойлж байна.  Харин тэдгээр цогцосууд дайны хохирогчид гэж таамаглаж буй ажээ. Афганистаны Кабул дахь Олон улсын аюулаас хамгаалах хүчний төлөөлөгч хурандаа Гэри Колб “Манай зэвсэгт хүчний гишүүдийн зүй бус үйлдэлтэй холбоотой бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсныг бид дөнгөж сая мэдлээ. Бид дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй боловч дээрх зохисгүй үйлдлийг таслан зогсоох шаардлагатай арга хэмжээг авна” гэж мэдэгджээ.  Вашингтон дахь Америк-Исламын харилцааны зөвлөл дээрх бичлэгийн төлөө уучлал гуйсан мэдэгдэл хийжээ. "Хэрэв уг бичлэг дэх зүйл үнэхээр бодит бол Америкийн цэргийн албан хаагчдын зүй бус үйлдэл бусад цэргийн албан хаагчид болон энгийн иргэдэд ч аюул занал учруулахаар болсныг харуулж байна” хэмээсэн уг мэдэгдлийг АНУ-ын Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Леон Панеттад илгээжээ.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж