Их театр өшөө авав уу?

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Их театр өшөө авав уу?

Москвагийн Их театрын бүжгийн багш Николай Цискаридзе түүний гэрээг хугацаанаас нь өмнө дуусгах болсон тухай албан бичиг хүлээн авчээ. Албан бичиг тус театрын ерөнхий балетмейстер, Оросын балетийн домог болсон Юрий Григоровичээс түүнд иржээ.

Их театр зургаан жил үргэлжилсэн их засвартаа 700 сая ам.доллар зарцуулсан. Энэ нь дэлхийн театрын түүхэнд хамгийн үнэтэй хийсэн засвар болсон билээ. Удаан хугацааны завсарлагын эцэст өнгө төрхөө шинэчилсэн театр өнгөрсөн аравдугаар сард нээлтээ хийсэн бөгөөд өндөр өртөгтэй засварын үр дүнг шүүмжлэх хүн цөөнгүй гарсаар байгаа юм. Тэрхүү шүүмжлэгчдийн нэг нь Николай Цискаридзе. Тэрбээр театрын акустик болоод жүжигчдийн нүүр будалт, сургуулилтын өрөөнүүдийг шүүмжилсэн. Асар их мөнгөөр хийсэн засвар гэхэд үр дүн нь чамлалттай байгаа талаар өөрийн бодлоо хэд хэдэн удаа илэрхийлсэн. “Намайг ажлаас чөлөөлж байгаа нь энэ шүүмжлэлийн минь хариу гэдэг нь тодорхой. Тэд ирээдүйд ч мөн энэ мэт шүүмжлэл сонсохгүй гэсэндээ бусдад сургамж өгөхийг хүсэж байх шиг байна” хэмээн Николай Цискаридзе өгүүлэв. Түүний оронд балетмейстер Регина Никифорова ажиллах болсныг Их театр албан ёсоор зарлаад байна. “Их театр бол миний амьдрал. Тиймээс би зүв зүгээр яваад өгөхгүй. Шүүхэд хандана” гэж Николай мэдэгдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж