Европарламентийн Төв Ази, Монголын бүлгэмийн дарга Ноён Паоло Бартоллоззи 2012 оны 1 дүгээр сарын 11-ны өдөр хэвлэлийн мэдэгдэл гаргаж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколд нэгдэн орох шийдвэрийг Монгол Улсын Их Хурал гаргасан нь ээлжит нааштай чухал алхам болохыг цохон тэмдэглэж, олон улсын ардчиллын зарчмыг бэхжүүлэх, Европын холбоотой илүү ойр дотно хамтран ажиллахад чиглэсэн Монгол Улсын байнгын хүчин чармайлтад талархаж байгаагаа илэрхийлсэн байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.