22 хүүхдийг шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

22 хүүхдийг шүүх хурал хойшиллоо

Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өнөөдөр Н.Базаррагчаа нарын 22 хүүхдэд холбогдох шүүх хурал товлогдоод байсан юм. Гэвч нэг шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй  гэх үндэслэлээр  нэгдүгээр сарын  31-ний өдрийг хүртэл хойшлууллаа. Тэднийг Эрүүгийн хуулийн 126.3, 145.2, 147.2, 153.1, 261.1 гэсэн зүйл ангиар  буюу хулгай, дээрэм, хүчингийн хэрэгт буруутгаж байгаа аж. Дээрх хүүхдүүд  2009 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хулгай, дээрэм, хүчингийн хэргийг үгсэн тохиролцож, бүлэглэн  үйлдсэн байдаг ажээ. Мөн хэргийг шалгах явцад оргон зайлж байсан удаатай гэнэ. Уг хэрэгт хохирсон хүмүүсийн тоо 29-д хүрсэн тухай холбогдох байгууллагууд мэдээллээ.

С.Сүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж