Michael Douglas хорт хавдраасаа салжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Michael Douglas хорт хавдраасаа салжээ

Холливиудын жүжигчин  Michael Douglas залгиур хоолойн хорт хавдраа эмчлүүлж эрүүл болсноосоо хойш нэг жилийн дараа Панама улсад амарч байна.

Нөхрийнхөө эрүүл мэндийн төлөө тэмцсээр эхнэр Catherine Zeta-Jones ч бас сэтгэл санааны хүнд дарамтад орж ядаргаа тусч эмнэлэгт хэвтсэн. Michael Douglas өвдсөнөөсөө хойш анх удаа амралтанд явж байгаа нь энэ юм. Тэд энэ хэцүү үеэ аль хэдийнэ давж ард нь гарч чаджээ. Тэд Панамад амрах үедээ бие биенээ хайрлаж аз жаргалтай байгаа ба эрүүл саруул, өөрийн хүүхдүүд Dylan, Carys нартайгаа хамт амралтаа сайхан өнгөрүүлж байгаа талаар "Huffington Post"-д мэдээлжээ.   Michael Douglas богино шорттой далайн эргээр алхаж байгаа нь урьд өмнөх шигээ эрүүл саруул харагдаж байна гэж хэвлэлүүд мэдээлж байна. "Zorro" киноны жүжигчин Catherine Zeta-Jones дахин кино урлагтаа эргэн орж байгаа бөгөөд тэрбээр "Lay The Favourite" киноны зураг авалтандаа оржээ. Тэрбээр энэ кинонд үйлчлэгч эмэгтэйн дүрд тоглож байгаа гэнэ.

Eagle news tv
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж