Lindsay Lohan дахин шуугиан тарив

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Lindsay Lohan дахин шуугиан тарив

Холливудын үзэсгэлэнт бүсгүй Lindsay Lohan-ыг тойрсон асуудал үргэлжилсээр байна. Түүний шүүхийн хаалга татдаг асуудал намжаагүй бололтой. Lindsay хамгийн сүүлийн шуугиант хэрэг бол татвар нуун дарагдуулсан санхүүгийн хэрэг аж.
“TMZ” сайтад мэдээлснээр 2009 онд Lohan татвараа нуун дарагдуулсан хэрэг сөхөгдөж байгаа гэнэ. Түүнээс Америкийн татварын байгууллага нийт 93 мянган ам.доллар буюу 70 мянга орчим еврог төлөхийг шаардаж байна. Хэрвээ Lohan татвараа төлөхгүй бол татварын байгууллагаас түүний автомашин, үл хөдлөх хөрөнгийг битүүжилж, банкны данс зэргийг хаах арга хэмжээг авах гэнэ.

Мөн зурагчин Grigor Baylan гомдол мэдүүлж түүнээс нөхөн төлбөр шаарджээ. Түүний мэдэгдэж байгаагаар Lindsay Lohan-ы сууж явсан машин папарацци зурагчны хөлийг дайрч гэмтээсэн байна. Хэрвээ папараци зурагчны мэдүүлэг үнэн болж батлагдвал Lindsay Lohan түүнд 19 мянган евро буюу 20 мянга гаруй ам.долларын нөхөн төлбөр өгөх юм байна.

Eagle news tv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж