Ядуу Бетховений захидал

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Ядуу Бетховений захидал


Хөгжмийн суут зохиолч Людовиг Ван Бетховений 53 настайдаа бичсэн зургаан хуудас захидал олдон Германы Брамсын хүрээлэнд хадгалагдах болов. Босоо ятгачин, хөгжмийн зохиолч Франз Энтонд бичсэн уг захидал Бетховений тухайн үеийн амьдралын байр байдлыг нарийн тодорхой зураглан өгч буйгаараа туйлаас үнэ цэнтэй баримт болж байгаа юм. “Миний өчүүхэн цалин, өвчин хоёр маань намайг ахиу мөнгө олохыг эрхгүй тулгаж байна” хэмээн тэрбээр бичсэн бичжээ.


Захидлаа Бетховен өөрийнхөө шинэхэн дуусгасан “Missa Solemnis” бүтээлийг худалдаж авах хүн олохыг Франз Энтоноос гуйжээ. Гаргац муутай бичгээр, байн байн баллаж сохлон, дээрээс нь чагтлан дарсан захидлыг Брамсын хүрээлэн ирэх долоо хоногоос олон нийтэд дэлгэн үзүүлнэ. Суут хөгжмийн зохиолч уг захидлыг бичсэнээс дөрвөн жилийн дараа өөд болсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж