Үндсэн хуулийн цэцээс асуудлыг тавихдаа “УИХ-ын гишүүн нь гэмт хэргийн газарт эдийн мөрийн баримттайгаа баригдсан нөхцөлд бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокуроророос УИХ-д оруулж ирнэ гэсэн нь хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна” гэж үзэж, асуудлыг тавиад байсан юм. Харин УИХ энэ өдрийн хуралдаанаараа хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэлээ.
Мөн энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийн өмнө чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.