Л.Пүрэвдоржийг огцруулахаар гарын үсэг зуржээ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Л.Пүрэвдоржийг огцруулахаар гарын үсэг зуржээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн өнгөрсөн даваа гаригийн хурлаараа валютын ханшийн өсөлтийг барьж чадалгүй бензин шатахууны үнэ нэмэгдэхэд хүргэсэн Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг огцруулах санал гаргасан билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар түүнийг огцруулах саналд УИХ-ын 20 гаруй гишүүн гарын үсэг зурсан байна. Саналыг ойрын үед УИХ-ын даргад өргөн барихаар болжээ.

Монголбанкны ерөнхийлөгчид ажил тааруу байгааг анхааруулснаар 1450-д хүрээд байсан ам.долларын ханш 1395 төгрөг болж буурчээ. “Ажилдаа анхаарал тавибал ингэж болдог юм байна” гэж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг хэлж байв.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж