Катрин Денью 39 дэх “Чаплин”

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Катрин Денью 39 дэх “Чаплин”

Францын жүжигчин, Европын дэлгэцийн домог Катрин Денью “Чаплин”-ы нэрэмжит шагналын 39 дэхийг гардан авахаар боллоо. АНУ-ын “Линкольн” төвийн Киноны нийгэмлэг ийм шийдвэр гаргажээ. Ирэх дөрөвдүгээр сарын 2-нд тэрбээр шагналаа авна.

1972 онд Чарли Чаплинд энэхүү шагналыг өгснөөс хойш түүний нэрээр нэрлэх болсон байна. Мартин Скорсес, Элизабет Тайлор, Том Хэнкс, Альфред Хичок нарын хүмүүс өмнө нь уг шагналыг хүртэж байжээ. 68 настай Катрин өнгөрсөн онд нэгэн мюзиклд амжилттай тоглосон билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж