Төрийн ордонд 1000 төлөөлөгч чуулна

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Төрийн ордонд 1000 төлөөлөгч чуулна

Ирэх 14-16-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал, жуулчлалын яамнаас Төрийн ордонд чуулга уулзалт зохион байгуулах гэж байна.

Уг чуулга уулзалт "Тогтвортой хөгжил ба уул уурхай", "Тогтвортой хөгжил
ба хүрээлэн буй орчин", "Тогтвортой хөгжил ба уур амьсгалын өөрчлөлтөд
дасан зохицохуй" гэсэн гурван үндсэн сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнөх
юм байна.

Мөн энэ үеэр салбарын бодлогыг орон нутагт гардан хэрэгжүүлж буй 400
байгаль хамгаалагч, экологийн асуудал тулгамдсан 100 сумын удирдлага,
иргэд, бүх аймгийн Засаг даргын Тамгын газрын бодлого хариуцсан
мэргэжилтнүүд зэрэг төлөөл оролцох аж.

Түүнчлэн энэ жил Байгал орчин, аялал, жуулчлалын яамнаас энэ жилийг
"Агаарын бохирдолтой тэмцэх жил" болгон зарласан. Иймээс эдгээр
асуудлуудыг мөн анхааран ярилцах гэнэ.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж