Хятадад автомашины борлуулалт өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Хятадад автомашины борлуулалт өсчээ

Хятадын худалдаачид зах зээлийн хямралаас үл хамааран Америк машин худалдан авах нь эрс ихэсчээ.

Америкийн машин үйлдвэрлэгч General Motors, Ford компаниудын машиныг Хятадууд өнгөрсөн онд худалдан авалтаараа дээд рекорд тогтоосон байна. Өдгөө Хятадын энэ төрлийн төдийгүй, санхүүгийн зах зээл хүртэл уналтад ороод байгаа өнөө үед Америкийн машин үйлдвэрлэгчид хамгийн их ашигтай ажиллажээ.

General Motors компанийн мэдээллээр өнгөрсөн жил Хятадын хамтрагчид нь өмнөх жилүүдээс даруй 8.3 хувиар илүү машиныг авсан байна. Нийтдээ 2.5 сая машиныг худалдсанаар дээд рекорд тогтоогоод байна. Харин Ford компанийн худалдаалалт долоон хувиар нэмэгджээ.

Өнгөрөгч 2010 онд Хятадын машин худалдан авалт ихэсч байсан хэдий ч 2011 оны үзүүлэлт бүр ихээр урам оруулсан тухай албаныхан мэдээлж байгаа юм. Америкийн машин үйлдвэрлэгчид Хятадын зах зээлд шинэ төрлийн загварын машиныг гаргасан нь энэ үзүүлэлтэд ихээр ашиг тус өгсөн гэж үзэж байгаа. Улмаар энэ жилийн худалдан авалт өнгөрөгч оны рекордыг дахин эвдэж чадна гэдэгт итгэлтэй байгаа тухай Америкийн машин үйлдвэрлэгчид хэлж байна. Хятадын машины худалдан авалт 2010 онд 12.7, 2011 онд 13.6 хувиар тус тус нэмэгдсэн байна. GM компани Америкийн Засгийн газраас 50 тэрбум ам.долларын зээлийг авч байсан нь одоогоос гурван жилийн өмнө юм. Гэсэн ч өдгөө тус компанийн байдал хурдацтайгаар сайжирч байгаа хэмээн албаныхан мэдээлж байна. Тус компаниудын үйл ажиллагаа гуравдугаар сард болсон Японы үер, цунами, мөн Тайландын үер зэргээс болж үйлдвэрлэл нь нэлээд буурахад хүрээд байсан юм.

Дашрамд дурьдахад, тус улсын өнгөрөгч арванхоёрдугаар сарын экспортын үзүүлэлт Америк, болоод Европын улсуудын хямралаас болж нэлээд буурчээ. Эдийн засгийн хоёр дахь томоохон хүчин Хятадын түлшний асуудал нэлээд санаа зовоосон зүйлсийн нэг болоод байна. Гадаад худалдааны үзүүлэлт нь энэ онд даруй буурч магадгүй байгаа аж.

Шинжээчид Хятадыг эдийн засгийн бараан сүүдэр нөмөрч мэдэх нь хэмээн сануулсаар байна. "Дотоодын нийт бүтээгдэхүүний зах зээл дэх байдлыг урьдчилан таамаглавал аль хэдийн доройтолд ороход хүрсэн байна. Мөн эхний улирлын худалдаа бас л хэцүү байдалтай байх нь хэмээн тус улсын эдийн засагчид мэдээлж байгаа юм. 2010 оны эхний гурван сарын үеэс эхлэн Хятадын эдийн засаг удаашрах хандлагадаа орж эхэлж байжээ. Улмаар өнгөрсөн оны есдүгээр сарын төгсгөл хүртэлх гурван сард эдийн засгийн тэлэлт нэлээд удааширсан байна.

"Бидний тооцоолсончлон дотоодын нийтийн бүтээгдэхүүнүүд зах зээлд хамгийн доогуурт тооцогдож байна. Энэ тоо баримт үндсэндээ бидний хувьд эхний хагас жил тун хэцүү байхыг баталж байгаа юм" хэмээн Хятадын тэргүүн эдийн засагч Жанг жи-Вэй ВВС-д хэлсэн байна.

Б.Золзаяа

http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж