
Засгийн газрын тухай хуульд заасны дагуу шинэ сайд нарыг томилсноор өмнөх сайд нарын бүрэн эрх дуусах юм байна. Тиймээс МАН-ын зүгээс сайд нараа томилон ажилд нь оруулснаар АН-ын сайд, дэд сайд нарын бүрэн эрх дуусгавар болох ажээ. Шинэ сайд томилогдож, хуучин сайд тамгаа алд цэнхэр хадган дээр тавин гардуулах хүртэл АН-ын сайд нар албаа хашсаар байх юм байна.
Д.ОЮУН