Төрийн ордонд “Хөх толбот хүмүүс” цуглалаа

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Төрийн ордонд “Хөх толбот хүмүүс” цуглалаа

Төрийн ордонд өчигдөр “Хөх толбот хүмүүс” уран сайхны киноны нээлт боллоо. Сүүлийн үед шоу тоглолт, киноны нээлт Төрийн ордонд болдог “мода” дэлгэрээд байгаа. “Doz Entertainment”-ийн шинэ уран бүтээл “Хөх толбот хүмүүс” уран сайхны Төрийн ордонд болсон нээлтйн үеэр урлаг соёлын нэр бүхий хүмүүс, уригдсан байв. Зочид үндэсний дээлээрээ гоёж, Төрийн ордонд хүндэтгэл үзүүлэв.

“Хөх толбот хүмүүс” уран сайхны кино нь өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Францын нийслэл Парис хотын “Escape Landowski Cinema D’art Et D’essai” театрт албан ёсны нээлтээ хийсэн юм. Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойн хүрээнд кино группийнхэн Төрийн ордонд киноныхоо нээлтийг Төрийн ордонд ийнхүү хийлээ.

Киноны гол дүрд Т.Эрдэнэбаяр буюу “Тусгай салаа” киногоор олонд танигдсан Дэндэв, Гавьяат жүжигчин Н.Дагийранз, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, “DOZ Entertainment”-ийн жүжигчин А.Мөнгөнзул, УДЭТ-ын залуу жүжигчин П.Баттөр, жүжигчин Клаффк нар тогложээ. Мөн  "Авьяаслаг хятадууд-2011” шоуны гуравдугаар байрын шагналт С.Уудам хүү тоглосон нь киног улам чимжээ. Харин тус киноны зураглаачаар Б.Отгонзориг, хөгжмийн зохиолчоор “Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат, зөвлөхөөр герман найруулагч Вейт зэрэг олон орны уран бүтээлчид хамтран ажилласан байна.

Сонирхуулахад, өнөөдрөөс эхлэн “Хөх толбот хүмүүс” уран сайхны кино нь “Тэнгис” кино театрт гарч эхлэх юм байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж