АН-ын дарга мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

АН-ын дарга мэдээлэл хийнэ

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар өнөөдөр 12.00 цагт Төрийн ордны “Б” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Уг хэвлэлийн бага хуралдаанд намын удирдлагууд өчигдөр болсон Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаас гарсан үр дүнгийн талаар мэдээлэл өгөх юм. Түүнчлэн Ардчилсан намын сайд нар хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах хүсэлтээ хэзээ холбогдох газруудад өргөн мэдүүлэх тухай ч сэтгүүлчдийн хувьд тодруулах боломжтой болно.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж