
Тэрбээр “Тосонцэнгэлээс Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан “Toyota Prado” маркийн суудлын автомашин Сэлэнгэ мөрний Цасан булаг хэмээх газарт мөсөнд осолдсон хэмээх дуудлага өнгөрсөн шөнө 04.00 цагт тус хэлтэст ирсэн. Дуудлагын дагуу газар дээр нь очиход ХӨВ 20-76 улсын дугаартай “Toyota Prado” маркийн суудлын автомашин эргээс 5-6 метрт мөсөнд цөмрөн тал хэсэг нь живсэн байсан. Осолд хүний амь эрсдээгүй байна. Харин аврах хэлтсийн найман ажилтан 1 цаг 13 минут ажиллан автомашиныг татаж гаргасан” гэв.
А.Зул