Дарханы шүүх “Wi-Fi”-тай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Дарханы шүүх “Wi-Fi”-тай боллоо

Дархан-Уул аймгийн шүүх нь 2012 оны эхний долоо хоногоос Wi-Fi үйлчилгээг өөрийн шүүхэд бий болгон ажиллаж эхэллээ. Ингэснээр иргэн шүүхийн байгууллагаар үйлчлүүлэгч хэн боловч Wi-Fi сүлжээ дэмждэг гар утас, зөөврийн комьпютер болон бусад төхөөрөмжүүдийг ашиглан шүүхийн байрны орчимд үнэ төлбөргүй интернет ашиглах боломжтой болж байна гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор тус шүүхийн мэдээлэл лавлагааны албанаас иргэдэд Wi-Fi үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хүргэх үүднээс танилцуулга бэлтгэн тарааж эхлээд байгааг ч мэдэгдэж байна. Улсын хэмжээнд анхдагч болсон энэхүү ажлыг Дарханы шүүх байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээний эхлэл гэж ч нэрлээд байна. Ойгоо угтан олон бүтээлч ажил өрнүүлэхээр төвлөвлөснөөс эхний ажил нь хийгдлээ. Нээлттэй ил тод байдлыг хангахыг гол зарчмаа болгон ажилллаж байгаа. Дарханы Шүүх хүн бүрийн өмнө нээлттэй байх иргэний танхимыг байгуулсан. Үүний зэрэгцээ гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд шүүхийн лавлагаа, мэдээллийн санг үүсгэж ажиллаж эхэлсэн. Энэ бүх мэдээллээ цахим хэлбэрээр интернэтийн орчинд нь ч байршуулсан байна.
        

Эх сурвалж: www.darkhan.org
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж