60 сая төгрөгөөр өргөтгөл барьжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

60 сая төгрөгөөр өргөтгөл барьжээ

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь агентлагийнхаа дотоод хөрөнгийн эх үүсвэрээ ашиглан 60 сая төгрөгөөр өргөтгөл барьж ашиглалтад оруулав. Өмнө нь тус газрын мэргэжилтнүүд хоёр зааланд хуваагдан сууж иргэд хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлдэг, мөн зайны хувьд давчуу болохоор үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд хүндрэлтэй байсан бол одоо эдгээр асуудал бүрэн шийдэгджээ. Тус байгууллага нь хуучин ашиглаж байсан өрөөгөө засч янзлаад нээлттэй танхим болгосон байна. Ингэснээрээ газар өмчлөл болон хот төлөвлөлттэй холбоотой бүхий л сургалт, уулзалт зөвлөгөөнийг өөрийн байрандаа явуулах боломж бүрджээ. Түүнчлэн, Дархан-Уул аймаг болон Дархан хотын төлөвлөлт газар өмчлөлтэй холбоотой бүхий л материалыг энэ танхимд байршуулах болохоор иргэд өөрсдийнхөө хэрэгтэй мэдээллээ нэг дороос авах боломжтой болсон аж. Нээлттэй хаалганы өдрийг төрийн байгууллагууд ээлжлэн зохион байгуулдаг бол ГХБХБГ өөрийн байраа иргэдэд үргэлж нээлттэй байлгах, үйл ажиллагаагаа ил тод хүргэхийг зорьж уг нээлттэй танхимыг нээж байна ажээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж