Эко элч нарыг урамшууллаа

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Эко элч нарыг урамшууллаа

Өвөрхангай аймгийн Засаг дарга төв суурингийн гудамж талбай, нийтийн ногоон бай­гууламж, хөдөөгийн булаг шанд, бэлчээр, тариалангийн талбайд өөрийн санаачилга, хувийн хөрөнгөөр мод, бут суулган үржүүлж байгаа най­ман иргэнийг тус бүр 100.0-200.0 мянган төгрөгөөр урамшууллаа.Тус аймгийн эко элч нар болох Хархорин сумын иргэн А.Пүрэвнамбар, Ц.Банди, Тарагт сумын иргэн Н.Оюунгэрэл, Баян-Өндөр сумын иргэн Ю.Жа­мьянхорол, Арвайхээр сумын иргэн Н.Нямсүрэн, Т.Гөлгөө нар жилд 1000-2000 ширхэг мод тарьж байгаль орчноо хайрлан хамгаалах, нөхөн сэргээх, хот сууринг цэцэрлэгжүүлэх ариун үйлсийг хошуучилжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж