Өвөрхангай аймгийн Засаг дарга төв суурингийн гудамж талбай, нийтийн ногоон байгууламж, хөдөөгийн булаг шанд, бэлчээр, тариалангийн талбайд өөрийн санаачилга, хувийн хөрөнгөөр мод, бут суулган үржүүлж байгаа найман иргэнийг тус бүр 100.0-200.0 мянган төгрөгөөр урамшууллаа.Тус аймгийн эко элч нар болох Хархорин сумын иргэн А.Пүрэвнамбар, Ц.Банди, Тарагт сумын иргэн Н.Оюунгэрэл, Баян-Өндөр сумын иргэн Ю.Жамьянхорол, Арвайхээр сумын иргэн Н.Нямсүрэн, Т.Гөлгөө нар жилд 1000-2000 ширхэг мод тарьж байгаль орчноо хайрлан хамгаалах, нөхөн сэргээх, хот сууринг цэцэрлэгжүүлэх ариун үйлсийг хошуучилжээ.
А.Зул