Билли “Crush Bash”-аас гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Билли “Crush Bash”-аас гарчээ

Охидын шүтээн болсон “Crush Bash” хамтлагийн ахлагч Б.Билгүүн буюу Биллиг хамтлагаасаа гарсан гэх мэдээлэл хэвлэлээр гарах болсон. Энэ талаар дуучин Б.Билгүүнээс тодрууллаа.

-Хэвлэлээр таныг хамтлагаасаа гарсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Ер нь бол тийм ээ.

-Тэгэхээр хамтлагаасаа гарсан гэсэн үг үү?

-Тийм ээ, би хамтлагаасаа гарсан. Энэ асуудал шийдэгдсэн гэж хэлж болно.

-Яагаад хамтлагаасаа гарах болов оо?

-Хамтлагийн хооронд муудалцсан зүйл бол байхгүй. Би ер нь гарах бодолтой байсан. Тэгээд л гарсан даа. Гэхдээ манай хамтлагийнхан цаашид уран бүтээлээ бүр маш сайн, гоё хийгээд явна.

-Тэгвэл Билли яах вэ?

-Би бие даасан уран бүтээлдээ орчихсон явж байна. Тун удахгүй шинэ клипээ үзэгчдэд хүргэнэ. Маргаашнаас зураг авалтандаа орно доо.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж