
-Хэвлэлээр таныг хамтлагаасаа гарсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Ер нь бол тийм ээ.
-Тэгэхээр хамтлагаасаа гарсан гэсэн үг үү?
-Тийм ээ, би хамтлагаасаа гарсан. Энэ асуудал шийдэгдсэн гэж хэлж болно.
-Яагаад хамтлагаасаа гарах болов оо?
-Хамтлагийн хооронд муудалцсан зүйл бол байхгүй. Би ер нь гарах бодолтой байсан. Тэгээд л гарсан даа. Гэхдээ манай хамтлагийнхан цаашид уран бүтээлээ бүр маш сайн, гоё хийгээд явна.
-Тэгвэл Билли яах вэ?
-Би бие даасан уран бүтээлдээ орчихсон явж байна. Тун удахгүй шинэ клипээ үзэгчдэд хүргэнэ. Маргаашнаас зураг авалтандаа орно доо.
М.Урин