Шатахууны үнэ 50 төгрөгөөр буурлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэ 50 төгрөгөөр буурлаа

Нефть импортлогч компаниуд өнөөдрөөс эхлэн авто бензиныхээ үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр буулгаад байна. Гэхдээ зарим компанийн бүтээгдэхүүний үнэ буугаагүй байгааг ч энд онцолъё. Нефтийн бүтээгдэхүүний үнэ ийнхүү бага зэрэг буурсныг импортлогч компаниудаас лавлахад тодорхой хариулт өгсөнгүй. Харин албан бус мэдээгээр бол ам.долларын ханш бага зэрэг буурсан нь нефтийн үнэд нөлөөлсөн гэж үзэж байгаа бол Засгийн газраас “Үнээ үндэслэлгүйгээр хэт хөөрөгдсөн нефть импортлогч компаниудад хариуцлага тооцно” гэсэн нь 50 төгрөгөөр боловч үнээ буулгах шалтгаан нь болсон гэж тайлбарлах хэсэг ч байна. Юутай ч холбогдох компаниудаас мэдээлэл авахад дараах үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байв.

“Петровис” компани

Аи-80-1500
Аи-92-1800
Аи-95-1850
ДТ-1950

“Сод монгол” компани

Аи-92-1820
Аи-80-1515
ДТ-1885
Аи-95-2000

“МТ Ойл” компани

Аи-80-1500
Аи-92-1800
Аи-95-1950
ДТ-1850

“Шунхлай” компани

Аи-80-1500
Аи-92-1800
Аи-95-зарагдахгүй байгаа
ДТ-1850

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж