Хятадын газрын тосны импортын өсөлт удааширчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Хятадын газрын тосны импортын өсөлт удааширчээ

Хятадын газрын тосны импорт өнгөрсөн жил 253.8 сая тонн-д хүрч, 2010
оныхоос 6 хувиар өссөн дүнтэй гарчээ. Гэхдээ тус улсын газрын тосны
импорт 2010 онд өмнөх оныхоосоо 17.5 хувийн өсөлттэй гарч байжээ.
Хятад улс 2011 онд импортолсон газрын тосны дундаж үнэ 774.90
ам.доллар/тонн байсан нь 2010 оныхтой харьцуулахад үнэлгээний хувьд 37
хувиар өндөр ханш ажээ.
Ингэснээр тус улсын өнгөрсөн оны газрын тосны импорт 196.6 тэрбум
ам.долларт хүрч, үнэлгээний хувьд 2010 оныхоос 45.3 хувиар нэмэгджээ.
Тус улс нь газрын тосны нийт хэрэгцээнийхээ 50 хувийг гадаад улс орнуудаас импортолж байгаа юм.
Хятадын шатахуун, химийн аж үйлдвэрийн дэд захирал Зү Фан-ы ярьж
байгаагаар, тус улс цаашид газрын тос, нүүрст түшиглэсэн эрчим хүчний
хэрэглээгээ бууруулж байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ рүү
шилжих бодлого барьж байгаа ажээ.
Хятад улс хамгийн эхэнд Гуандунь муж болон Гуанси-гийн автономит бүсд
байгалийн хийн хэрэглээг нэвтрүүлэх замаар энэхүү бодлогын шинэчлэлээ
туршиж гэж байна.
Тус улс өнгөрсөн арванхоёрдугаар сард 21.94 сая тонн газрын тос
импортолсон нь, өмнөх сарынхаасаа 3.4 хувиар буурчээ. Ийнхүү хэрэглээ
буурч байгаа нь тус улсын эдийн засгийн өсөлт тодорхой хувиар буурч
эхэлснийг харуулж буй юм.
Хятадын Засгийн газар энэ онд эдийн засгийн өсөлт нь хэдэн хувьтай байх
тооцоог албан ёсоор зарлаагүй байгаа ч, олон улсын санхүүгийн
байгууллагууд 8.5 хувьтай болж удааширна гэж үзэж байгаа юм.  

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж