АНУ-ын Нью-Гемпшир мужид нэгдүгээр сарын 10-нд 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны сунгаа боллоо. Бүгд найрамдахчуудын санал хураалтаар Массачусетс мужийн захирагч асан Митт Ромни түрүүлж байгаа тухай “Reuters” мэдээлжээ. Урьдчилсан дүнгээр тэрээр 38 хувийн санал авсан байна. Түүний дараа конгрессмен Рон Пол 23 хувийн саналтайгаар, Юта мужийн захирагч асан Жон Хантсмен 16 хувьтайгаар дараалав.
Ш.Мягмар