Халаа, сэлгээ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Халаа, сэлгээ үргэлжилж байна

УИХ-ын сонгууль дөхөж, Сонгуулийн хууль нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлснээс үүдэн төрийн албанд халаа сэлгээ, ирэхүй одохуй үргэлжилж байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр  Авто замын газрын дарга Б.Цэнгэл, Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Батхуяг, Гаалийн ерөнхий газрын дэд дарга А.Мурат, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Мөнхбаатар нар ажлаа өгсөн бол ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга байсан Д.Цогтбаатар Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх болоод байна.

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар ТӨХ-ны дарга Д.Сугарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүнийг Үндсэн хуулийн Цэцийн даргад нэр дэвшүүлнэ гэсэн яриа өнгөрсөн оны сүүлчээс дуулдаж эхэлсэн юм. Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Бямбадоржийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн оны зун дуусч, улмаар Хүний эрхийн үндэсний хорооны даргаар томилогдсоноос хойш Цэц долоон сар гаруй даргагүй байгаа юм.

Д.Сугарыг Үндсэн хуулийн Цэцэд томилохын тулд УИХ-аар хэлэлцүүлж баталгаажуулах ёстой. Цэцийн дутуу гишүүдийн асуудлыг намрын чуулган өндөрлөхөөс өмнө УИХ-аар шийдэх бололтой байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж