
Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар ТӨХ-ны дарга Д.Сугарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүнийг Үндсэн хуулийн Цэцийн даргад нэр дэвшүүлнэ гэсэн яриа өнгөрсөн оны сүүлчээс дуулдаж эхэлсэн юм. Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Бямбадоржийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн оны зун дуусч, улмаар Хүний эрхийн үндэсний хорооны даргаар томилогдсоноос хойш Цэц долоон сар гаруй даргагүй байгаа юм.
Д.Сугарыг Үндсэн хуулийн Цэцэд томилохын тулд УИХ-аар хэлэлцүүлж баталгаажуулах ёстой. Цэцийн дутуу гишүүдийн асуудлыг намрын чуулган өндөрлөхөөс өмнө УИХ-аар шийдэх бололтой байна.
Д.ОЮУН