Ахмадууд амралтын танхимтай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Ахмадууд амралтын танхимтай боллоо

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Болат уугуул нутаг Алтанцөгц сумандаа ахмадуудын амралтын танхим байгуулж, саяхан гардуулан өгчээ. Тэрбээр тус суманд хадлан тариалангийн талбайг усжуулах, эмнэлэг, сургууль, сумын ЗДТГ-ын байрыг тохижуулах зэрэгт гуч орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний зэрэгцээ сонгогчдынхоо санал хүсэлтийг барагдуулахын төлөө өнгөрсөн гурван жилийн турш боломж, хүчээ дайчлан ажилласан бүтээлч иргэдийн төлөөлөгчдийн нэг юм гэж сумын ЗДТГ-аас мэдээллээ. А.Болат өмнө нь энэ сумын дунд сургуулийн захирал, сумын засаг дарга, Өлгий сумын ИТХТ-ийн даргаар алба хашсан, эдүгээ мэгэжлийнхээ дагуу боловсролын газарт ажиллаж байгаагийн зэрэгцээ сонгуульт үүргээ амжилттай гүйцэтгэж яваа ажээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж