
Харин энэ удаагийн тоглолтод Д.Алтанхуяг болон “Төгөлдөр” сангаас нэг ч гэрэл зурагчин, хэвлэлийнхнийг оруулахгүй байхаа албан ёсоор мэдэгдлээ. Харин тоглолтын өмнөх өдөр буюу энэ сарын 13-ны баасан гаригт 17.00 цагт “Жизель” балетын бэлтгэлийн үеэр хэвлэлийнхэн болон гэрэл зурагчдыг ирж зураг болон таван минутын бичлэг хийх эрхийг олгож байгаа юм. Дэлхийн аль ч оронд театрт зураг авахыг хориглодог. Иймд дэлхийн жишгийн дагуу гэрэл зураг авахыг хориглож байгаа юм.
М.Урин