Малын бүлэг хулгайчийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Малын бүлэг хулгайчийг илрүүлжээ

Хэнтий аймгийн цагдаагийн газрын алба хаагчид ЦЕГ-ын даргын тушаалаар баталсан “Эрэл-Оргодол 2011” 45 хоногийн нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж, дүгнэлээ. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч Г.Отгонжар­галаар ахлуулсан ажлын хэсэг аймгийн зүүн болон зүүн хойд чиглэлийн сумдад ажиллах явцдаа Дорнод аймгийн харьяат Г.Алтансүх гэгч долоон хүний бүрэлдэхүүнтэй бүлэг зохион байгуулалттайгаар 96-90 УБИ улсын дугаартай  УАЗ 31512 маркийн автомашин, 95-84 УБН улсын дугаартай пронтер маркийн авто машин, 14-78 УБИ улсын дугаартай УАЗ 31512 маркийн автомашин, ТОЗ-8 маркийн калибр буу болон сүх, бугуйл, хутга зэргийг ашиглан Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт 60 удаагийн үйлдлээр бусдын 514 тооны бод, бог малыг хулгайлж иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан олон удаагийн малын хулгайн гэмт хэргүүдийг үйлдсэн болохыг илрүүлэн шалгаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Тус аймгийн нутаг дэвсгэр дээр нэгдсэн арга хэмжээний хугацаанд Өндөрхаан хотын Хэрлэн голын гүүр, Цэнхэрмандал сумын Хэрлэн голын гүүрэнд ажилласан 24 цагийн байнгын постоор мал мах болон малын гаралтай түүхий эд, арьс шир ачиж явсан тээврийн хэрэгслүүдэд үзлэг шалгалт явуулж гарал үүслийн бичигт дурдсан зүс им тамгатай тулгалт хийж гарал үүслийн гэрчилгээний зөрчилтэй явсан нийт 670 хүнийг 3,7 сая төгрөгөөр торгож арга хэмжээ авчээ.Мөн мал мах гарал үүслийн бичиггүй явсан хоёр иргэний автомашинаар тээвэрлэж авч явсан хоёр үхрийн махыг хурааж, улсын орлого болгосон байна. Энэ хугацаанд мөрдөн байцаалтаас оргон зайлсан 12 оргодлыг олж баривчилжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж