УИХ-ын хэсэг гишүүн хамтран Авлигын эсрэг бүлэг зохион байгуулсан юм. Тэд санаачлан тавдугаар сарын 12-ны 10.00 цагаас Төрийн ордонд Хууль зүйн байнгын хорооны нээлттэй сонсгол хийх гэж байна. Түүгээр Алигатай тэмцэх газрын үндсэн чиг үүргийн нэг болох албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг, түүний хяналт шинжилгээ, хариуцлагын асуудал ямар байгаа, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилт аль төвшинд байгаа талаар сонсох юм байна. Түүнд иргэдийг ажиглагчаар чөлөөтэй оролцуулах ажээ.
Уг нээлттэй сонсголд ажиглагчаар оролцох хүсэлтэй иргэд, байгууллагын төлөөлөл УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны 263526 утсаар тавдугаар сарын 3-10-ны хооронд бүртгүүлэх юм байна.
Уг нээлттэй сонсголд ажиглагчаар оролцох хүсэлтэй иргэд, байгууллагын төлөөлөл УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны 263526 утсаар тавдугаар сарын 3-10-ны хооронд бүртгүүлэх юм байна.
Д.ОЮУН