Ил тод, хариуцлагатай байх журам хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Ил тод, хариуцлагатай байх журам хэлэлцэв

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын энэ удаагийн хэлэлцүүлэг “Төсвийн ил тод байдлыг хангах, гүйцэтгэлийн мэдээллийг иргэдэд нээлтэй хүргэх журам”-ын тухай байлаа. Аймаг бүрт зохион байгуулагдаж байгаа хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт амжилттай болж өндөрлөлөө. Иргэд, иргэний нийгмийн байгууллын төлөөлөл оролцож, өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлсэн. Тэдний саналыг энэ сарын 14-ний дотор Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хүргүүлэх юм. Төвлөрлийг сааруулах, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шууд ардчиллын үндэсний тогтолцоог бүрдүүлэх талаар яригдаж эхэлсэн. Тэгвэл орон нутгийн түвшинд төсвийн хариуцлагыг нэмэгдүүлж, төсөвт тавих хяналтыг сайжруулан, тэнцвэржүүлэх шаардлага их байна. Бүх шатны төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журмыг төслийг хэлэлцэх үед иргэдээс ч үнэтэй саналууд их гарч байсан. Мөн төсвийн төсөл, гүйцэтгэлийг өмнөх оныхтой харьцуулах хэрэгтэйг хэлж байна. Төсөвт иргэд хяналт тавих механизмыг боловсронгуй болгохыг санал болголоо.

Эх сурвалж: www.darkhan.org
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж