Хулгай, хүчингийн хэрэгт холбогдсон 22 хүүхдийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Хулгай, хүчингийн хэрэгт холбогдсон 22 хүүхдийг шүүнэ

Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өнөөдөр  09.30 цагаас Н.Базаррагчаа нарын 22 хүүхдэд холбогдох шүүх хурал болно. Тэднийг Эрүүгийн хуулийн 126.3, 145.2, 147.2, 153.1, 261.1 гэсэн зүйл ангиар  буюу хулгай, дээрэм, хүчингийн хэрэгт буруутгаж байгаа аж. Тэд 2009 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хулгай, дээрэм, хүчингийн хэрэг үйлдэн, мөн мөрдөн байцаалтын явцад оргон зайлж байжээ. Хохирогчдын тоо 29-д хүрсэн байна. Хуралд шүүгчээр Ш.Оюунтуул, улсын яллагчаар С.Энхбат нар оролцох аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж