Түүнээс гадна Хойд Солонгост гадаадын мөнгөн тэмдэгт хэрэглэхийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хоригложээ. Гадаадын мөнгөн тэмдэгт хэрэглэх, солих, хадгалахыг хуулиар хориглож, зөрчсөн иргэдийг зургаан сар хүртэл хугацаагаар албадан хөдөлмөр эрхлүүлэх аж. Албадан хөдөлмөрт уурхайд ажиллах, зам тавих, цэргийн барилга барих зэрэг биеийн хүчний ажлууд ордог гэнэ. Гадаадын мөнгөн тэмдэгт гэгдэх юань, ам.долларыг ихэвчлэн эх орноосоо дүрвэгсэд ар гэрийнхэндээ гуйвуулах замаар орж ирдэг тул түүнийг таслан зогсоох зорилгоор ийм арга хэмжээ авахаар болжээ.
Өнөөг болтол Хойд Солонгост гашуудал бүрэн тайлаагүй байна. Их удирдагчийн шарилыг Оросын мэргэжилтнүүд занданшуулж дууссаны дараа эцэг Ким Ир Сений шарилын дэргэд Кымсусан ордонд байрлуулах юм. Кымсусаныг анхлан 1977 онд Ким Ир Сений өргөө, гадаад, дотоодын зочид, төлөөлөгч, намын дарга нарыг хүлээн авдаг ордны зориулалттай байгуулжээ. Хожим 1994 оны долдугаар сарын 8-нд Ким Ир Сенийг бие барсны дараа бунхан болгон өөрчилсөн байна.