Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 18 дугаар ангийн салаа, Сүхбааатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 34 дүгээр ангийн салаа өчигдөр тархалтын сургуулилт хийжээ. Баянгол дүүргийн тавдугаар хороо, Төмөр замын “Гурвалжин-44” ачиж, буулгах, тээвэрлэлт эрхэлсэн, механикжсан орон нутгийн ачааны цехэд Аврах гал унтраах 18 дугаар ангийн салаа 11:00 цагт тархалтын сургууль явуулж тус байгууллагын 36 ажилчинг хамруулсан бол Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Ерөнхий боловсролын 71 дүгээр дунд сургуулийн компьютерийн танхимд Аврах гал унтраах 34 дүгээр ангийн салаа 15:00 цагт тархалтын сургуулийг явуулж, 15 багшийг хамруулсан байна.