Өндөр хүчдэлийн тулгуурт авирч, амиа хорлохыг завджээ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Өндөр хүчдэлийн тулгуурт авирч, амиа хорлохыг завджээ

Шуурхай бүлэг 105-д өчигдөр 21.30 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны гудамжинд байрлах 110 кВольтын цахилгаан дамжуулах агаарын 109, 110 дугаарын шугамны төмөр тулгуур дээр бага насны хүүхэд гарсан унах гээд байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу очиход  цахилгаан дамжуулах шугамны  тулгуурын орой дээр 12 настай, эрэгтэй хүүхэд амиа хорлох зорилгоор гарсан байсан аж.  Энэ тулгуур нь 110 кВольтын хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам байсан тул аврах ажиллагааг явуулахад хүндрэл учирч, нэмэлтээр  Аврах салбарын бүлэг гарсан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “Цахилгаан шугам сүлжээ” ХК-ийн диспетчертэй 21:53 цагт утсаар холбогдож цагийн нөхцөл байдлыг танилцуулан цахилгаан шугамыг түр хугацаагаар салгаж өгөх хүсэлт тавьж  цахилгаан хүчдлийг салгуулснаар хүүхдийг эсэн мэнд аюулгүй буулгасан байна. Цахилгаан хүчдэлийг 40 минутын хугацаанд салгуулж энэ хооронд аврах ажиллагааг явуулжээ. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж