Индонезид газар хүчтэй хөдлөв

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Индонезид газар хүчтэй хөдлөв

Индонезийн эрэг орчим 7,3 магнитудтай хүчтэй газар хөдөлсөн тухай АНУ-ын Геологийн албаны сайтад мэдээлжээ. Газар хөдлөлтийн төв нь эрэг орчмын Банда Ачех хотоос  баруун өмнө зүгт 423 километрийн  зайд далайн ёроолд байлаа.

Орон нутгийн захиргаа  цунамийн түгшүүр зарласан байснаа цуцлав. Хохирол, сүйрлийн талаар ямар нэг мэдээлэл ирсэнгүй. Энэ бүсэд жилдээ дөрвөөс дээш магнитудтай 7000 орчим газар хөдлалт бүртгэгддэг.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж