Нефтийн хориг арга хэмжээ авна

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Нефтийн хориг арга хэмжээ авна

Европын
холбоо Ираны нефтийн экспортын эсрэг хориг арга арга хэмжээ авахаар
ярилцах гишүүн орнуудынхаа Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг
наашлуулан энэ сарын 23-ны өдөр явуулахаар шийджээ.

Европын
холбооны үзэж байгаагаар Тегеран цөмийн хөтөлбөрийнхөө талаар дэлхийн
хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахаас татгалзсан хэвээр байна.  Энхийн
атом нэрийн дор Иран цөмийн бөмбөг бүтээж байгаа хэмээн АНУ болон
барууны орнууд  үзэж байна. Гэхдээ Тегераны талаас үүнийг үгүйсгэж
байгаа юм. Гэсэн хэдий ч Иран Форто гэх цэргийн үйлдвэрт ураны
баяжуулалт хийж буйгаа мэдэгдсэн нь энэ бүх дуулианыг улам сэжигтэй
болгоод байгаа юм.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж