Голын урсгалыг эргүүлэхэд 10 тэрбум доллар зарцуулна

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Голын урсгалыг эргүүлэхэд 10 тэрбум доллар зарцуулна

Хятад энэ жилийн турш 64 тэрбум юанийг (10,13 тэрбум доллар) өмнөд нутгийн голуудыг хуурайшилттай хойд нутгийг чиглүүлэн эргүүлэх асар том төсөлдөө гаргахаар болсон тухай Төрийн зөвлөлд уг асуудлыг хариуцсан Е Цзинпин мэдэгдэв.

“Гол мөрний урсгалыг эргүүлэх” 77 тэрбум долларын зардалтай төсөл 2002 онд батлагдсан юм. Уг төслөөр зүүн, төв ба баруун гэсэн сувгийн сүлжээг байгуулан сувгуудаас  Хөх, Шар болон Хуайхэ, Хайхэ мөрнүүдийг хойд зүгт урсгах ажээ. Хуурайшилттай хойд нутаг 1,3 км сувгийг байгуулснаар жил бүр 50 сая шоо метр ус татан авч байх юм. Одоо уг төсөлд 137,6 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Төв суваг 2014 онд, зүүн суваг нь 2013 онд ашиглалтад орох ажээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж