Францын хөлбөмбөгийн “Марсель” клубийн ерөнхий дасгалжуулагч Дидье Дешам Бразилийн “Гремио”-д зээлээр тоглож буй довтлогч Брандаог багтаа буцааж авчрах бодолтой байгаа аж. Учир нь “Марсель”–ийн ихэнх довтлогч энэ сард эхлэх Африкийн цомын тэмцээнд оролцох юм. Өдгөө 31 настай тэрбээр өнгөрсөн жил “Крузейро”-д зээлээр тогложээ.
“Өдрийн шуудан” сонин