Газарт тамхины иш хаявал 35 еврогоор торгоно

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Газарт тамхины иш хаявал 35 еврогоор торгоно

Парисын эрх баригчид ойрын үед тамхичдыг гудамжинд хаясан тамхины иш бүрийнх нь төлөө 35  еврогоор торгож байхаар шийджээ. Хотын эрх баригчид гудамж талбайг бохирдуулсаны төлөө хэдэн мянган торгууль ноогдуулдаг бөгөөд энэ удаагийн шинэ торгууль нь үр дүн үзүүлнэ гэж найдаж байна.

Хот тохижуулах алба жил бүр тамхичдын гудамжинд хаядаг 315 тонн хогийг цуглуулдаг бөгөөд хотын захиргаа хогийн савны дэргэд тамхины хаягдалд зориулсан сав тавьж эхэлсний дараа цагдаагийнхан тамхины ишээ гудамжинд хаясан хүмүүсээс торгууль авч эхлэх ажээ. “Тамхины иш бол хорт хаягдал. Тамхины нэг ишийг усанд хаягдахад зургаан литр ус хордуулдаг. Хөрсөнд хаясан нэг иш бүрэн задрахад 5-10 жил хэрэгтэй” гэж хотын орлогч дарга Франсуа Данью мэдэгдсэн байна.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж