Хотын даргад холбогдох шүүх хурал болно

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Хотын даргад холбогдох шүүх хурал болно

Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд “Алтай” констракшны нэхэмжлэлтэй, Хотын дарга Г.Мөнхбаярыг хариуцагчаар татсан давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 9.30 цагт болно. Уг хурал энэ сарын 4-нд болох байсан ч “Алтай констракшн” компанийн өмгөөлөгч өвчтэй гэсэн үндэслэлээр өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм. Анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар 31-нд болж, нийслэлийн засаг даргын 370 тоот захирамжийг хууль бус хэмээн үзэж “Алтай” констракшны талд шийдвэр гарсан. Энэхүү  шүүхийн шийдвэрийг Хан-Уул дүүргийн иргэд эсэргүүцэж гомдол гаргаснаар гуравдагч этгээдийн хүсэлтээр шүүх хурал болох  гэж байгаа юм.

Өнгөрсөн оны хавар Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 120 мянгатын автобусны буудлын хажууд байрлах 0.9 га газарт  “Алтай констракшн” ХХК-ийнхан орон сууц барих ажил эхлүүлсэн. Гэвч оршин суугч, дүүргийн ИТХ-ын гишүүдийн хүсэлтээр тус компанийн газрын зөвшөөрлийг хотын дарга Г.Мөнхбаярын 370 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь  цуцалснаар дээрх асуудал үүссэн билээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж